БНТУ-ын шадар сайд Хакан Чавишоулу МУИС-д 3D хэвлэх төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

Share Button

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (TИKA)-тай хамтын ажиллагааны хүрээнд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах”, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах, мэргэжил олгох зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий  “Төмрийн цех”-ийг 441 дүгээр ангид байгуулсан байна. Тус “Төмрийн цех”-ийн нээлтийн ажиллагаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Бүгд найрамдах Турк Улсын шадар сайд Хакан Чавишоулу, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал, БНТУ-ын Их хурлын гишүүн Мустафа Шентоп, Салих Жора, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмет Сүрэйяа Эр, Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вейсел Чифтжи болон бусад бие төлөөлөгчид 3D хэвлэх төхөөрөмжийг МУИС-ийн ХШУИС-д хүлээлгэн өглөө.

 

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (TИKA) болон МУИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уг 3D хэвлэх төхөөрөмжөөр олон төрлийн загвар, хийц шинээр хийх, туршилт, судалгааны ажил хийхээр төлөвлөөд байна. Уг төхөөрөмжийг ашиглахад шаардагдах компьютер болон бусад тоног төхөөрөмжийг энэ долоо хоногт багтаан МУИС-д шилжүүлэхээ Бүгд найрамдах Турк Улсын шадар сайд Хакан Чавишоулу мэдэгдсэн юм.