БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол Улсын ирээдүйн хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-д нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт шалгаруулах оюутны тоо: Жил бүр бакалаврын түвшний нийт 15 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн оюутнууд тэтгэлэг олгогч талын тавьсан шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой. 2017-2018 оны хичээлийн жилд 8 оюутан тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 2-р түвшний 7 оюутан сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно.

Тэтгэлгийн хэмжээ: 700 ам доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2-р түвшний суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. МУИС-ийн оюутны анкет /загварын дагуу/

    Татах (DOCX, 21KB)

  2. Поско сангийн тэтгэлэгт хүсэлт гаргах анкет 

    Татах (DOCX, 15KB)

  3. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  4. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, багшийн тодорхойлолт /оюутан байх үеийн амжилт/
  5. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200 доошгүй үгтэй эссе

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 15:00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт ирүүлнэ. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд /Шинээр хүсэлт гаргах оюутанд хамаарахгүй:

Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ. Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15-р асуултыг заавал бичиж ирүүлнэ.

Татах (DOCX, 22KB)

Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнууд дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны 15:00-17:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоотод ирүүлнэ. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу. Enkhjargal@num.edu.mn; 77307730-1511

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар