2012 оны 3 сарын 16-ны өдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир ГХСС-ийн ахмад багш Д.Дамба агсныг “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг түүний хүү Д.Алтангэрэлд гардуулав. Захирал С.Төмөр-Очир Д.Дамба агсны Шинжлэх ухааны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж хүндэт тэмдгээр шагнасныг өгүүлээд түүний МУИС-тай холбогдсон ажил амьдралын тухай дурсан ярилцав.
ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, дэд захирал Д.Сайнбилэгт, Солонгос судлалын тэнхимийн эрхлэгч Б.Дулмаа нар хамт байлцан Д.Дамба агсны үйл хэргийг үргэлжлүүлэн, мөнхжүүлэх талаар түүний ар гэрийн төлөөлөлтэй санал солилцов.