МУИС-ийн ДХАОНХХ-ийн дарга П.Лхамсүрэн, мэргэжилтэн Б.Ганбат, СНГ-ын элсэлтийн албаны мэргэжилтэн Д.Мөнхбат нар 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллалаа.
Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Боловсрол, шинжлэх ухаан, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хандмаа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын бодлогын мэргэжилтэн Т.Мөнгөнтуул нартай тус тус ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Уулзалтын хүрээнд:
- Их сургууль, төрийн байгууллагын хамтын ажиллагаа болон аймгийн хөгжил дэвшилд тус дэм болох судалгаа, төсөл, хөтөлбөр, хамтарч хэрэгжүүлэх, аймагт зарлагдсан тендерийн мэдээллээ тогтмол ирүүлж байх, МУИС-ийн эрдэмтэн багш нарыг оролцуулах, тэдэнд тендерийн материалыг үнэ төлбөргүй өгөх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
- Аймгийн төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, иргэдэд хууль эрх зүйн сургалт, зөвлөгөө өгөх ажлыг “МУИС-ийн Ахмад багш, ажилчдын холбоо”-той хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.
- Аймгийн ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
- Аймаг, улсын болон Олон улсын олимпиадад амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан 9 ангид орох сурагчдыг БЭЛАС-т, төгсөх ангийн сурагчдыг МУИС-д 50%-ийн хөнгөлөлттэй сурах нөхцөлийг танилцуулав.
- МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвөөс аймаг орон нутгийн онцлогт тохирсон гадаад, дотоод /interior and exterior/ эко орчны шийдлийн санаачлага, төсөл хэрэгжүүлэх, арга зүйн зөвлөгөө авах боломжийн талаар танилцууллаа.
- Аймгийн МУИС төгсөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх, төгсөгч дэмжигчдийн холбоо байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.
- МУИС-ийн ДХАОНХХ, Төгсөгчдийн холбоодын зөвлөл хамтран зохион байгуулах “Ажлын байрны үзэсгэлэн”-д аймгийн ЗДТГ оролцогч тал болон оролцохыг урьж, шаардлагатай ажлын байрны мэдээллээ өгөхийг хүслээ.
- Орон нутгийн “UCTV”-ээр МУИС-75, Мазаалай тойрог замдаа нэвтрүүлэг, кинонуудыг үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр болов.