“МУИС-ийн ахмад эрдэмтэн багш, ажилтны анхдугаар чуулган” боллоо

Share Button

МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “МУИС-ийн ахмад эрдэмтэн багш, ажилтны анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганыг нээж МУИС-ийн төгсөгч, Ардын жүжигчин, Төрийн морин хуурч Ц.Цэрэндорж “МУИС-ийн магтаал” хайллаа.

Чуулганыг нээж МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам үг хэлж “МУИС-ийн 75 жилд ахмад, эрдэмтэн багш нарын оруулсан хувь нэмэр, цаашдын оролцоо” илтгэлийг ШУС-ийн ХУС-ын доктор, профессор Л.Чулуунбаатар, “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, төрөөс ахмадын талаар авч буй нийгмийн үйлчилгээ” илтгэлийг Монголын “Ахмад багш нарын холбооны тэргүүн,” Монгол Улсын гавьяат багш, профессор “Багш-Эрдэнэ” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Амар, “МУИС-ийн Ахмад багш, Ажилтаны Нэгдсэн Холбооноос зохиож буй ажил, цаашдын зорилт”-ын талаарх мэдээллийг МУИС-ийн Ахмад багш, Ажилтны Нэгдсэн Холбооны тэргүүн, ХЗС-ийн багш Ж.Жавзандулам нар оролцогчдод сонордуулав.

Түүнчлэн МУ-ын ШУ-ны Гавьяат Зүтгэлтэн, Академич С.Нарангэрэл чуулганд оролцогчдод хандан үг хэлж ахмад багш нарын туршлага, мэдлэгийг ашиглах, тэднээс суралцах тухайд идэвхи чармайлт гарган ажиллах хэрэгтэйг онцолсон юм.


Чуулганд оролцогчдоос саналыг бичгээр авч чуулганаас гарах санамж бичгийг танилцуулснаар анхдугаар чуулган өндөрлөлөө.

ыаыба

Анхдугаар чуулганы дараа оролцогчид Номын сантай танилцаж, МУИС-ийн Эрдмийн музейгээр зочлов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар