Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг.
Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно.
Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцох юм.
Энэ жил 3 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт дадлага сургууль зохион байгуулагдана. Харин 3 дугаар сарын 28-ны өдөр танхимын сургалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
№ | Хамрах хүрээ | Хугацаа /цагаар/ | Хаана |
1 | Хичээлийн 1 дүгээр байр | 14.00 | Эрдмийн танхим |
2 | ШУС | 17.30 | 343 тоот / А заал / |
3 | ХЗС, ХШУИС | 14.30 | 221 тоот /ХШУИС/ |
4 | Бизнесийн сургууль | 16.00 | 203 тоот |
5 | ОУХНУС | 15.00 | 605 тоот |
Нийт багш, ажилтан, оюутнууд идэвхитэй оролцоно уу.