Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын гэргий Kadire Zeynеp МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн Гадаад хэлний Төвийн ахлах багш Л. Үүлэнсолонгийн урилгаар Эн Си Си хөтөлбөрийн суралцагчдад Гадаад улс орнуудад сурч, ажиллаж, амьдрахад юуг анхаарах шаардлагатай талаар сонирхолтой яриа хийлээ.
Мөн соёлын болон цаг агаарын ялгаа, амьдрах нөхцөл оюутнуудын хандлага, харилцаа сэдвээр ярилцсанаас гадна улс орнуудын газар зүйн байрлал, улс хотуудад байрлах их, дээд сургуулиудын талаарх мэдээлэл зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.