Нийтийн удирдлагын салбарын мэргэжлийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим “Нийтийн Удирдлага ба Тогтвортой Хөгжил: Онол – Практик” сэдэвт мэргэжлийн зөвлөгөөнийг 2018 оны 3 дугаар сарын 23 ны өдөр МУИС-ОУХНУС дээр амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү зөвлөгөөн нь 2018 оны 10 дугаар сарын 10 –нд болох “Нийтийн Удирдлага ба Тогтвортой Хөгжил: Онол – Практик” сэдэвт олон улсын NUM Leadership цуврал эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл үйл ажиллагаа юм.

Энэ арга хэмжээ нь нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтийн удирдлагын сургалтын хөтөлбөрийн нэгдсэн хандлагыг зөвлөлдөх, хамтарсан судалгаа хийх зорилготойгоор жил бүр хийгддэг.

Үндсэн илтгэлийг Нийтийн Удирдлагын тэнхимийн зочин профессор, АНУ-ын Аласкын Их Сургуулийн Проф. Др. Жон Даффи хэлэлцүүлсэн нь сонирхолтой байв.

Зөвлөгөөнд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессорууд, судлаачид, багш нар, ШУТИС-ийн Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургууль, Хууль Сахиулах Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Шихихутуг Их Сургуулиудын төлөөлөл багш, судлаачид, нийтийн удирдлагын хөтөлбөрийн доктор, магистрын түвшний оюутнууд оролцлоо.

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар