Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Дэлхийн Банктай хамтран ‘Эрдэс баялгаас технологийн дэвшил рүү: Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч’ сэдвээр лекц, уулзалтыг зохион байгуулж байна. Лекц 4 дүгээр сарын 3-ны өдрийн 9.30-10:50 цагт МУИС-ын 5-р байрны 6 давхрын лекцийн танхимд болно.
Дижитал буюу тоон технологи дэлхий даяар хурдацтай тархаж байгаа билээ. Энэ технологи гарснаар өсөлтийг хурдасгаж, хөгжлийн шинэ боломжийг нээн, мөн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байна. Гэсэн хэдий ч технологийн дэвшлийн ерөнхий нөлөө буурч, тэгш бус тархсан байна. Монгол Улсын хувьд дижитал орон зай нь иргэд, энтэрпренэрүүдэд энгүй их нөөц бололцоог дэлгэж, бодит ертөнцөд төсөөлөхөд ч бэрх мэдлэг мэдээлэл, зах зээлд нэвтрэх боломжийг олгож байна. Тэгвэл Монгол Улс энэхүү дижитал өөрчлөлтийн үр шимийг өөрт ашигтайгаар нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ? Энэ асуултын хариулт нь хоёр арга замыг хэрэгжүүлснээр гарч ирнэ. Нэгдүгээрт, тоон буюу дижитал технологийг бүх нийтэд хүртээмжтэй, боломжийн үнэ төлбөртэй, нээлттэй бөгөөд аюулгүй болгох. Хоёрдугаарт, дижитал хувьсгалаас хамгийн их ашиг тусыг хүртэхийн тулд Монгол Улс нь “аналоги үндэс суурь” –ийг бий болгохын төлөө буюу бизнес эрхлэгчдийн дунд шударга өрсөлдөөнийг хангах зохицуулалтуудыг бэхжүүлэх, эдийн засгийн шинэ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллагсдын ур чадварыг хөгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай юм.
Илтгэгчийн товч намтар
Дипак Мишра нь Дэлхийн Банкны Макроэдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын менежер. Тэрбээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хамтын хөгжил цэцэглэлд хүргэх зорилгоор эдийн засгийн бодлогын зөвлөгөө, санхүүгийн туслалцаа үзүүлдэг эдийн засагч, хөгжлийн мэргэжилтнүүдийн багийг удирдан ажилладаг. Дипак Дэлхийн хөгжлийн тайлан 2016: Дижитал ноогдол ашиг тайлангийн авторуудын нэг бөгөөд уг тайланд тоон технологи нь өсөлт, ажлын байр, засаглалд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Дипак Делигийн Эдийн засгийн ухааны сургуулийн магистрын зэрэгтэй бөгөөд Мэриландын Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан.