Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр МУИС өөрийн үнэлгээний тайланг бичиж 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн юм. БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчдийн баг 2018 оны 4 дүгээр сарын 2-6-ны хооронд МУИС-д ажиллана.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудтай хуваарийн дагуу уулзалт хийж байна.