Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. “МУИС-ийн суралцагчийн дадлагын нэгдсэн журам”-ын төсөл
  2. “МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам”-ын төсөл
  3. МУИС-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийгдсэн тухай
  4. Бусад асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “МУИС-ийн суралцагчийн дадлагын журам”-ын төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган баталж, мөрдөхөөр тогтов.
  2. “МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам”-ын төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган захирлын тушаал гарган баталж, мөрдөхөөр тогтов.
  3. Аудитаар өгсөн зөвлөмж, шаардлагын дагуу дараах арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Үүнд:
  • МУИС-ийн захирлын тушаал гарган аудитын зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган Төвлөрсөн сан, бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, нэгжийн захирал, нягтлан бодогч нар төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Нягтлан бодогч нарт ажлын байрны сургалтыг үе шаттайгаар төлөвлөгөө гарган зохион байгуулан ажиллах,
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайланг 2018 оны 6 дугаар сарын 1-ний дотор, 12 дугаар сарын 1-ний дотор тус тус Санхүү эдийн засгийн газарт ирүүлэхийг бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, нэгжийн захирал, нягтлан бодогч нарт, тайланг нэгтгэж БСШУСЯ, Үндэсний Аудитын газарт хүргүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар тус тус хариуцан ажиллах
  • Ажлын хэсэг байгуулж хуваарийн дагуу бүрэлдэхүүн сургууль, салбар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор дуусгах,
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэх боловсруулах

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар