“МУИС-Манлайлна” цуврал лекц “Дээд боловсролтой хүний нийгэмд хүлээх үүрэг, ёс зүй” сэдвээр боллоо

Share Button

МУИС-ийн дотоод хамтын ажиллагааны бодлого, стратеги, төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны хөгжилд МУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгч, оюутнуудын манлайлах чиг хандлагыг нэмэгдүүлэх, гүйцэтгэх үүрэг хариуцлага, идэвх оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилготой “МУИС-Манлайлна” цуврал лекц өнөөдөр /2018.04.06/ боллоо.

Тус лекцийн зочноор МУИС-ийн төгсөгч, Герман-Монголын хамтарсан Технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм оролцож “Дээд боловсролтой хүний нийгэмд хүлээх үүрэг, ёс зүй” сэдвээр сонирхолтой лекц уншин хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар