Номын нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Мин улсын судар” 3 боть, “Ахбар-э Моголан буюу Монголчуудын элдэв сонин” номын нээлт МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд 2018 оны 4 дүгээр сарын 6-ны 15.00 цагт боллоо.

 

Тус бүтээлд эртний хятад хэлээрх “Мин улсын судар” хэмээх түүхэн сурвалжийн Монголын түүх тэр дундаа бага хаадын үед холбогдох тулгуур мэдээ, 1368-1644 оны зүүн Азийн харилцааг тусгасан хэсэг; Ил хаант улсын түүхийн Хүлэгү, Абага, Ахмед Тэгүдэр, Аргун ханы ширээнд залрах хүртэлх үеийг он дарааллын хэлбэрээр туурвисан перс хэлээрх “Axbar-e Mogholan dar anbaneh-e Qutb” буюу “Кутбийн хавтаган дахь Монголчуудын элдэв сонин” хэмээх сурвалжийн бүрэн орчуулга, тайлбарыг нийтлүүлжээ.

“Мин улсын судар”-ын орчуулга, тайлбарыг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Д.Ундрах, Ц.Цэрэндорж, судлаач Ч.Содбилэг нар, “Кутбийн хавтаган дахь Монголчуудын элдэв сонин” хэмээх сурвалжийн орчуулга, тайлбарыг Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр хийжээ.

Эдгээр сурвалжийн орчуулга тайлбар анх удаа бүрэн хэмжээгээр гарч байгаа бөгөөд монголын түүхийн бүдэг үеийг нэхэн тодруулахад онцгой ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.