Байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгууруудыг МУИС бүрэн хангасан тухай урьдчилсан дүгнэлт гарлаа

Share Button

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн Байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг 2018 оны 4 дүгээр сарын 2-оос 6-ны хооронд МУИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуульд, 4 дүгээр сарын 6-9-ний хооронд МУИС-ийн Завхан сургуульд тус тус ажиллав.

  

Шинжээчдийн баг 2018 оны 4 дүгээр сарын 10-нд МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүд болон МУИС-ийн Ажлын дэд хэсгүүдийн багийн ахлагч, гишүүдэд шалгуур тус бүрийн урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, МУИС-ийг Байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгууруудыг бүрэн хангасан гэсэн урьдчилсан дүгнэлт өгөв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар