Өнөөдөр /2018.04.12/ МУИС-ийн идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой олгодог Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо.
Сүмитомо корпораци нь Японы нэр хүндтэй компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжихээр оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгосон бөгөөд МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэрэмжит тэтгэлгийг 23 дахь удаагаа олгож байна. Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг хүртдэг. Энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрт шинээр сонгогдсон 7, үргэлжлүүлэн авах 23, нийт 30 оюутан тэтгэлэг гардав. Тус тэтгэлгийг давхардсан тоогоор МУИС-ийн 468 оюутан хүртсэн байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан Г.Дуламсүрэн
“Би Архангай аймгийн 10 жилийн сургуульд сурч байхдаа хичээлээ сайн хийдэг, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьдог даруухан охин байсан. МУИС-д оюутан болоод бусад оюутнуудтай өөрийгөө харьцуулахад олны өмнө үг хэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй байдлаа анзаарсан. Энэ үед Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарласныг үзээд өөрийгөө сорихоор шийдсэн. Эцэст нь Сүмитомо корпорацийн тэтгэлэгт оюутан болсноор өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдэж, хичээлдээ шамдан суралцан, санхүүгийн хувьд маш том дэмжлэг хүртсэн. Энэхүү тэтгэлгийг оюутан өөрөө хичээвэл 4 жил дараалан авах боломжтой. Тиймээс дараа дараагийн тэтгэлгийг авахын тулд хичээлдээ шамдан, урлаг, спортын амжилт үзүүлэн, өөрийнхөө нийгмийн идэвхийг сайжруулсан. Сүмитомо корпорацийн хамт олон болон МУИС-ийн удирдлагууд, Оюутны хөгжил үйлчилгээний газарт талархсан сэтгэлээ илэрхийлье” гэлээ.
Тэтгэлэг гардан авсан оюутнууд:
Тэтгэлэг гардан авсан оюутнууд:
Шинээр сонгогдсон оюутнууд |
|||
1 | Л.Даваажаргал | ХШУИС | Ерөнхий суурь |
2 | Б.Мөнхзаяа | ХШУИС | Ерөнхий суурь |
3 | Б.Туяа | ХЗС | Эрхзүй |
4 | Д.Баярцэцэг | Эрдэнэт сургууль | Бизнесийн удирдлага |
5 | Б.Үүрцайх | ШУС-НУС | Ерөнхий суурь |
6 | Л.Гансүх | ШУС-БУС | Ерөнхий суурь |
7 | У.Солонго | ШУС-ХУС | Ерөнхий суурь |
Амжилттай суралцаад үргэлжлүүлэн тэтгэлэг авч буй оюутнууд | |||
8 | Г.Манилцэцэг | ХЗС | Эрхзүй-5 |
9 | Г.Дуламсүрэн | БС | Санхүү банк-4 |
10 | Б.Ариунаа | БС | НББ-4 |
11 | Б.Буянхүү | ХЗС | Эрхзүй-4 |
12 | Б.Оюундарь | ОУХНУС | ОУХ-4 |
13 | Т.Шинэбаяр | ШУС-ХУС | Хятад хэлний орчуулагч-4 |
14 | Ч.Дөлгөөн | ХШУИС | Статистик-3 |
15 | С.Цэдэнсодном | БС | Санхүүгийн менежмент-3 |
16 | Н.Мөнхжин | БС | НББ-3 |
17 | Б.Уранчимэг | БС | Санхүү, банк-3 |
18 | А.Батчимэг | ШУС-НУС | Нийгмийн ажил-3 |
19 | Ц.Солонго | БС | Санхүү, банк-3 |
20 | Б.Даваасүрэн | ХШУИС | Цөмийн инженерчлэл-3 |
21 | Б.Энхномин | ОУХНУС | ОУХ-3 |
22 | О.Баянгаа | ОУХНУС | Олон улсын харилцаа-2 |
23 | Б.Цэнд-Аюуш | ОУХНУС | Олон улсын харилцаа-2 |
24 | О.Дамдиндулам | ХЗС | Эрх зүй-2 |
25 | С.Батцэцэг | БС | Нягтлан бодох бүртгэл-2 |
26 | Б.Лхагвадэлгэр | БС | Санхүү, банк-2 |
27 | Б.Энхмаа | ШУС | Сэтгэл судлал-2 |
28 | Б.Пүрэвнамжил | ШУС | Философи -2 |
29 | Б.Түшигжаргал | ХЗС | Эрх зүй-4 |
30 | Д.Оюунтунгалаг | БС | Санхүү банк-4 |