МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- “МУИС-ийн бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын төсөл
- МУИС болон Япон сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх
- ХШУИС-ийн дэргэд Онлайн сургалтын төв байгуулах тухай
- БС-ийн Бизнес консалтинг төвийн богино хугацааны сургалтын төлбөр тогтоох тухай
- Үндсэн хөрөнгийн 2017 оны тооллогын дүн, үндсэн хөрөнгө актлах санал
- Номын сангийн шинэ барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгах тухай
- Бусад асуудал: мэдээлэл
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- “МУИС-ийн бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган баталж, мөрдөхөөр тогтов.
- МУИС болон Япон сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.
- ХШУИС-ийн дэргэд Онлайн сургалтын төв байгуулахаар боллоо.
- Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн богино хугацааны сургалтын төлбөрийн саналыг дэмжиж Удирдах зөвлөлд уламжилж шийдвэрлүүлэхээр боллоо.
- Үндсэн хөрөнгийн 2017 оны тооллогын дүн болон нийт 732,5 сая төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгө, бараа материал актлах саналыг Удирдах зөвлөлд уламжилж шийдвэрлүүлэхээр боллоо.
- Номын сангийн 17,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий шинэ барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгах саналыг Удирдах зөвлөлд уламжилж шийдвэрлүүлэхээр боллоо.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР