МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнгийн мэдээлэл
- “МУИС-ийн М.Ломоносов төв” байгуулах тухай
- МУИС-ийн төгсөлтийн баримт бичгийн загварт оруулах өөрчлөлт
- “МУИС пресс төвийн журам”-ын төсөл
- “МУИС-ийн Эрдмийн музейн журам”
- БНСУ-ын Солонгосын Өгөгдлийн агентлаг /Korea Data Agency (K-Data)/-тай хамтран ажиллах гэрээ байгуулах тухай
ШИЙДВЭР
- Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд мониторинг хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сайшааж, дүгнэлт болон зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв.
- “МУИС-ийн М.Ломоносов төв” байгуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн төгсөлтийн баримт бичгийн загварт Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж батлахаар шийдвэрлэв.
- “МУИС Пресс төвийн журам”-ын төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган баталгаажуулан 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар шийдвэрлэв.
- “МУИС-ийн Эрдмийн музейн журам”-д Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган баталж, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар тогтов.
- БНСУ-ын Солонгосын Өгөгдлийн агентлаг /Korea Data Agency (K-Data)/-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаар тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР