МУИС-ийн дотоод хамтын ажиллагааны бодлого, стратеги, төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны хөгжилд МУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгч, оюутнуудын манлайлах чиг хандлагыг нэмэгдүүлэх, гүйцэтгэх үүрэг хариуцлага, идэвх оролцоо бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилготой “МУИС-Манлайлна” цуврал лекцийг Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсээс санаачилан МУИС-ийн төгсөгч, Герман-Монголын хамтарсан Технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм “Дээд боловсролтой хүний нийгэмд хүлээх үүрэг, ёс зүй” сэдэвт лекц уншиж эхлүүлсэн билээ.
Өнөөдөр /2018.04.23/ тус цуврал лекцийн хоёрдахь удаагийн дугаарт МУИС-ийн төгсөгч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уригдаж “Adaptive leadership” сэдвээр сонирхолтой лекц уншиж оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.