Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. “МУИС-ийн судалгааны лабораторийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл
  2. “МУИС-д дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийг бүртгэх үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийн төсөл
  3. “Хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулах болон гэрээ шинээр байгуулах тухай.  Үүнд:
  • БНТУ-ын Юнус Емре хүрээлэн (Yunus Emre Institute)-тэй байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах тухай
  • Францын дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургууль (INALCO)-тай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах тухай
  • БНСУ-ын Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST)-тэй шинээр хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

ШИЙДВЭР

  1. “МУИС-ийн судалгааны лабораторийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган сайжруулан боловсруулж, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар шийдвэрлэв.
  2. “МУИС-д дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийг бүртгэх үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийн төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган сайжруулан дахин боловсруулж, ирэх хичээлийн жилээс мөрдөн ажиллахаар шийдвэрлэв.
  3. Хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулах болон гэрээ шинээр байгуулах тухайд. Үүнд:
  • БНТУ-ын Юнус Емре хүрээлэн (Yunus Emre Institute)-тэй байгуулсан гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.
  • Францын дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургууль (INALCO)-тай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.
  • БНСУ-ын Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST)-тэй шинээр хамтран ажиллах гэрээ байгуулахаар тогтов.

4. Захирал Я.Төмөрбаатар, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг нар Балбын вант улсын Катмандугийн их сургуульд зохион байгуулагдсан Азийн их сургуулиудын 7форумд оролцсон тухай мэдээлэл хийв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар