Улс эх орныхоо хөгжил, дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагсдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилго дор “МУИС-ийн ИНДЭР” лекц уулзалтыг зохион байгуулдаг билээ.
МУИС-ийн индэр сар бүр оюутан залуустаа зориулан зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн зочноор МУИС-ийн ХШУИС-ийн профессор А.Галтбаяр оролцоно.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР