“Оюутны парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 9-р тэмцээн боллоо

Share Button
Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан конгресс Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран “Оюутны парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 9-р тэмцээн”-ийг зохион байгууллаа.
 
Монгол Улсад 1997 оноос хойш парламентын мэтгэлцээний хөгжлийн шав тавигдаж өдгөө 21 жилийн нүүрийг үзжээ. Асуудлыг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэнэ гэдэг харахгүйгээр зам гарах адил хэмээн оюутан залуус нилээдгүй өргөнөөр идэвхитэй хичээллэх болсон билээ. МУИС-д л гэхэд олон жилийн түүхтэй илтгэх урлаг, мэтгэлцээний 6 клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. МУИС-ийн Оюутны Холбоо нь тус салбарыг тусгайлан дэмжин ажиллаж байгаагийн хувьд үндэсний аварга шалгаруулах 9 удаагийн тэмцээнийг хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 26 клубын 48 баг 96 оролцогчид квот тогтоон оролцсон ба дараагийн шатанд шилдэг 16 баг шалгарч түүнээс 8 баг шат бүрт МУИС-ийн мэтгэлцэгч оюутнууд чансаа өндөр оролцлоо.
Тэргүүн байранд: МУИС-ийн Өөрчлөлт клубийн Зэрэглээ баг
Дэд байранд:        МУИС-ийн Berkeley клубийн Rule of berkeley баг
Гутгаар байранд:  Шихихутаг сургуулийн Гэрэгэ клубийн Дөрвөн гил баг тус тус шалгарлаа.
Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм.
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар