Статистикийн улсын III олимпиадын дүн гарлаа

Share Button

Монгол Улс дээд боловсролтой Статистикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулиас Үндэсний Статистикийн Хороотой хамтран Статистикийн Улсын олимпиадыг 2011 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Уг олимпиад нь их, дээд сургуулийн оюутнуудын дундах статистикийн шинжлэх ухааны суурь мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадварыг сорих; бие даан суралцах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх; статистикийг гүнзгийрүүлэн судлах сонирхлыг урамшуулан дэмжих; их, дээд сургуулиудын статистикийн хөтөлбөр, хичээлүүдийн агуулгыг боловсронгуй болгож, сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Энэхүү гуравдахь удаагийн олимпиад нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд амжилттай зохион байгуулагдсан ба олимпиадыг нээж МУИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал проф.Б.Очирхуяг, Үндэсний Статистикийн Хорооны  (ҮСХ) дарга А.Ариунзаяа, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан, ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл, ҮСХ-ны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Монгол Улсын гавьяат багш, проф. Г.Элдэв-Очир, Монгол Улсын гавьяат багш, проф.С.Хандсүрэн нар оролцогчдод амжилт хүсэн үг хэллээ. Түүнчлэн бусад их, дээд сургуулийн багш нар болон ҮСХ-ны мэргэжилтэн нар хөндлөнгийн ажиглагчаар оролцлоо.

Олимпиадад МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС, Батлан хамгаалах их сургууль, Хүмүүнлэг, Их засаг, Мандах бүртгэл зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй оюутан мэдлэг, чадвараа сорилоо. Багийн дүнгээр эхний 3 байр,  хувийн дүнгээр эхний 10 байрыг шалгаруулж, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулсан. Олимпиадын байр эзэлсэн болон нэгдсэн дүнг дор харуулав.

Багийн дүнгээр:

Тэргүүн байр-APEX /МУИС/

II байр-REVOLUTION /СЭЗИС/

III байр-FX2 /МУИС/

Хувийн дүнгээр:

Тэргүүн байр-Гансүх Батбилэг /МУИС/

II байр-Эрдэнэбилэг Хосбаяр /СЭЗИС/

III байр-Лхам Баасанренчин /МУИС/

IV байр-Энх-Амгалан Ариунзаяа /МУИС/

V байр-Жамбалбавуу Өлзийсайхан /МУИС/

VI байр-Баасаншарав Буяннэмэх /МУИС/

VII байр-Өлзийхуяг Мөнхтулга /МУИС/

VIII байр-Хүрэлбаатар Амартүвшин /МУИС/

IX байр-Ганболд Төгсбилэг /СЭЗИС/

X байр-Чагнаадорж Буянжаргал /МУИС/

Олимпиадын дүнтэй эндээс танилцана уу.

Татах (PDF, 261KB)

Нийт оролцогчиддоо цаашдын сурлага, хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

Статистикийн Улсын III олимпиадыг зохион байгуулах хороо

Утас: 77307730 – 2319, 2484

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар