2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр ШУТСан, Монполимет групп, Монцемент билдинг Материалс ХХК хамтран “Аж үйлдвэрийн инноваци 2018” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Тус хуралд МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Цэрэнханд “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах”, Шинэ материалын төвийн доктор Ц.Эрдэнэбат “Бетоны цавуу цемент ба тэдгээрийн орчин үеийн ” сэдэвт илтгэл тус тус танилцуулсан.
МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Цэрэнханд “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах” сэдэвт илтгэл тус эрдэм шинжилгээний бага хуралд Тэргүүн байрт шалгарч “БАТЛАМЖ” хүртлээ.
“Аж үйлдвэрийн инноваци 2018” эрдэм шинжилгээний бага хуралд Тэргүүн байр эзлэсэн МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Цэрэнханд багш болон судлаач хамт олонд баяр хүргэж, эрдмийн ажилд нь улам өндөр амжилт хүсье.