МУИС-ийн багш Д.Нямдоржийн шилмэл шүлгийн түүвэр хэвлэгдлээ  

Share Button

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Дагийраазайн Нямдоржийн шилмэл шүлгийн түүвэр ТЭНГЭРИЙН ДУСАЛ шиг ЦЭНХЭР ТАГТАА” нэртэйгээр хэвлэгдлээТус түүвэрт түүний хэвлүүлсэн “Наран гараг” (2006), “Эр тагтааны гуниг” (2008), “Өвсний нүд” (2011), “Хусны навч” (2012), “Хараацай” (2015) шүлгийн түүврүүдээс болон хэвлүүлж байгаагүй шүлгүүдээс нь сонгон эмхэтгэсэн байна.

Шүлгийн сонголтыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана хийсэн бол Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам багштан ариутган шүүжээ.