“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС АППАРАТ-2018” Улсын 8-р олимпиадад ХШУИС-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ

Share Button

Монгол Улсын Их, дээд сургуулиудын химийн инженерчлэл, хими технологи, хүнс, биотехнологийн салбарын оюутнуудын дунд уламжлал болгон зохиогддог “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС АППАРАТ-2018” Улсын 8-р олимпиадыг 2018 оны 5 дугаар сарын 5нд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулид зохион байгууллагдлаа. Олимпиадад ХААИС-ийн Инженер Технологийн сургууль, Технологийн Дээд сургууль, Техник Технологийн Дээд сургууль, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн 6 багийн 48 оюутнууд 2 үе шатаар мэдлэг, авъяас чадвараа уралдуулан өрсөлдлөө.

МУИС-ийн баг нь анх удаа тус олимпиадад оролцсон бөгөөд Багийн дүнгээр Г.Болоржаргал ахлагчтай МУИС-ийн “Permanent markers” баг тэргүүн байр эзэлж, тестийн ганцаарчилсан шалгалтанд Химийн инженерчлэлийн III түвшний оюутан Н.Ариунзул 1-р байр, Химийн инженерчлэлийн IV түвшний оюутан Г.Болоржаргал 3-р байр эзэллээ. Олимдиадыг зохион байгуулах, оюутнуудыг бэлтгэх болон шүүх комиссийн бүрэлдэхүүнд ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Г.Тамираа, А.Дэлгэржаргал нар багтсан ба “ЕРӨНХИЙ ПРОЦЕСС АППАРАТ-2018” Улсын IX Олимпиадыг МУИС-ХШУИС зохион байгуулахаар боллоо. Олимпиадад амжилттай оролцоход бүх талаар туслаж дэмжсэн ХБИТ-ийн хамт олон, ХШУИС-ийн захиргаа болон бусад хүмүүст талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар