МУИС-Манлайлна: МУИС-ийн төгсөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа оюутнуудад лекц уншлаа

Share Button
МУИС-ийн төгсөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “МУИС-Манлайлна” цуврал лекцийн зочноор уригдаж “Дэлхийн боловсролыг эзэмших нь” сэдвээр оюутан залууст сонирхолтой, өгөөжтэй лекц уншлаа. Тэрбээр оюутан залууст дэлхийн түвшний сургуульд элсэн орох, англи хэл эзэмшихэд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм.
“МУИС-Манлайлна” цуврал лекцийг МУИС-ийн дотоод хамтын ажиллагааны бодлого, стратеги, төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны хөгжилд МУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгч, оюутнуудын манлайлах чиг хандлагыг нэмэгдүүлэх, гүйцэтгэх үүрэг хариуцлага, идэвх оролцоо бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсээс санаачилан зохион байгуулж байгаа юм. Тус цуврал лекцэд МУИС-ийн төгсөгч, Герман-Монголын хамтарсан Технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм “Дээд боловсролтой хүний нийгэмд хүлээх үүрэг, ёс зүй”, МУИС-ийн төгсөгч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Adaptive leadership” сэдвээр тус тус лекц уншаад байна.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар