ХБНГУ-ын Бремений Их Сургууль, Якобсын Их Сургуулийн багш, доктор Клаас Диетер Кнүүп ОХҮГ-т  ажиллав

Share Button

Оюутны хөгжил, үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “МУИС –ийн СОЁЛ” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын  Ахмад Мэргэжилтний Байгууллагын (SES) гишүүн Бремений Их Сургууль, Якобсын Их Сургуулийн багш доктор Клаас Диетер Кнүүп  2018 оны 4 дүгээр сарын 27–ноос 5 дугаар сарын 18-ныг хүртэл / 3 долоо хоног/ зочин профессороор ажиллаа. Тэрээр  МУИС –д  суралцагчдад  зориулан  Европын орнуудын оюутны сайн дурын хөдөлгөөн  ба олон улсын туршлага, европын их сургуулиуд  дахь “Оюутан парламент”-ын үйл ажиллагаа, туршлага, чиг хандлага, залуучуудын  хувь хүний хөгжил, төлөвшилд  санаа  өгсөн  олон  сэдвээр  уулзалт  ярилцлагыг  хийлээ.

Доктор Клаас Диетер Кнүүп нь МУИС-д ажиллах хугацаанд 5 дугаар сарын 7,15-нд ХЗС –ийн  оюутнуудад  Европын орнуудын эрх зүйн эх сурвалж, ЕХУ –ын үндэсний хууль тогтоомж ба олон улсын нийтлэг эрх зүйн уялдаа холбоо, ЕХУ-ын эрүүгийн эрх зүй, эрүүгийн хуулийн  сэдвээр, ОУХНУС-ийн оюутнуудад 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дипломат ёслол, олон  улсын харилцаан дах Европын Холбоо, Европын Парламент зэрэг сэдвээр лекцийг тус тус уншлаа.

Мөн тэрээр ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш нартай 5 дугаар сарын 15-нд , ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш нартай 5 дугаар сарын 16-ны өдөр тус тус  уулзалт хийж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ОХҮГ-ын хэрэгжүүлж буй “МУИС –ийн СОЁЛ” хөтөлбөр нь МУИС-ийг хөгжүүлэх 2024 он хүртлэх стратеги төлөвлөгөөний дагуу тус газрын хамт олны зүгээс оюутныг нийгмийн хариуцлагатай, соёлтой, төлөвшилтэй  иргэн  болж төгсөхөд дэмжих ажлын нэгээхэн  хэсэг юм.

ОЮУТНЫ  ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар