“Түрэг судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Руни бичгийг тайлж уншсаны 125 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 6 дугаар сарын 3-4-нд МУИС-ийн Номын санд зохион байгуулагдана. Энэхүү олон улсын хуралд дотоод, гадаадын 170 гаруй эрдэмтэн судлаач нар оролцож Түрэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн мэдээ баримт, үр дүнгээ танилцуулах болно.

Иймд эрдэмтэн, судлаач, оюутан, та бүгдийг энэхүү олон улсын хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Жич: Хурлын хөтөлбөрийг эндээс татаж үзнэ үү.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/05/PROGRAM-YENI.pdf”]

МУИС, ШУС, Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар