БХЦСТ нь 2017-2018 оны Хаврын улиралд өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд МУИС-ийн багш нарын сургалт, судалгааны арга зүйг сайжруулах, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр нийт 12 сургалт-семинар, 3 тусгай хөтөлбөр санаачлан зохион байгуулж тэдгээрт нийт давхардсан тоогоор 360 орчим багш хамрагдсан байна. Үүнд:
- СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ
- Сургалтын бодит үнэлгээнд Рубрикийн аргыг хэрэглэх нь (2 сургалт, Сургагч багш: Др. С. Батцэцэг)
- Семинарын хичээлд идэвхтэй сургалтын аргыг хэрэглэх нь (Сургагч багш: Др. Д. Болормаа)
- СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
- Get Published, NOT Perished; Riding the Waves of Cultures in Communication and Negotiation (ОУХНУС-тай хамтарсан цуврал лекц, Зочин багш: Тайванийн Азийн их сургуулийн профессор, Др. Massoud Moslehpour)
- Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй (цуврал 2 сургалт- Сургагч багш: Др. Ц. Даржаа)
- Судалгаанд R хэлийг хэрэглэх нь (цуврал 3 сургалт- Сургагч багш нар: Г. Махгал, Др. Н. Пүрэвцогт)
- Судалгаанд SPSS програмыг хэрэглэх нь (Сургагч багш: Др. Д. Түмэнбаяр)
- Онлайн хичээлийн контент бэлтгэх арга зүй (Сургагч багш нар: Др. Д. Мөнхцэцэг, Др. Ч. Лодойравсал)
- ТУСГАЙ САНААЧИЛГА, ХӨТӨЛБӨР
- Faculty Writing Retreats– улирлын турш нийт 11 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 65 багш хамрагдав.
- Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт улирлын турш нийт 11 багш хандан өөрийн заадаг хичээл дээр гадны зочин багшийг урьж суралцагчдад лекц уншуулав.
- Шинэ багшид зориулсан чиглүүлэх сургалт (ЗХНГ-тай хамтрав) – хаврын улиралд шинээр ажилд орсон 20 багш хамрагдав.