Бээжингийн Технологийн Институтийн BIT Exchange тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Бээжингийн Технологийн Институт нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн  топ их сургуулиудын нэг юм. Олон улсын түншлэлийг дэмжих үүднээс BIT тэтгэлэгт хөтөлбөрийг шинжлэх ухаан, технологи, менежментийн  болон  хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, оюутны солилцоо, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг сүүлийн 5 жилийн хугацаанд дэлхий даяар зарлаж байгаа бөгөөд  МУИС-д  нэгээс дээш жил суралцаж байгаа бакалавр, магистр, докторын  түвшний оюутнууд 2018-2019 оны хичээлийн жилд тус тэтэгэлэгт хамрагдан нэг эсвэл хоёр семестр суралцах боломжтой юм.

BIT-д суралцах оюутнууд англи эсвэл хятад хэлээр явуулдаг анхан шатны сургалтанд суралцаж, хятад хэлний сургалтын  хөтөлбөрт суралцах болно. Солилцооны хөтөлбөр нь нэг семестрээс гадна хичээлийн хөтөлбөр / мэргэжлийн хөтөлбөрт суралцах хугацаа/  эсвэл  хятад хэлний  хөтөлбөрт хоёр  семестр  хүртэл  үргэлжилж болно.

BIT Exchange тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутны нэр дэвшүүлэх захидал  илгээх хугацаа нь 2018 оны 6-р сарын 30-нд болно. Уг  тэтгэлэгт  оюутнууд  хувиараа хүсэлт гаргахад хүлээж авахгүй болно. Оюутнууд өөрийн материалыг 6 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл  хичээлийн 2-р байрны 200 тоотод  өгнө үү.

Бүрдүүлэх  материал:

  1. Гадаад паспортын хуулбар
  2. Дүнгийн тодорхойлолт   / Голч оноо 3.0  дээш байх /
  3. Recomendation letter /Дэмжсэн захиа/
  4. Анкет /CV/
  5. Гадаад хэлний шалгалтын оноо  /  HSK  оноо /
  6. Эссе

Шаардлагатай, дэлгэрэнгүй  мэдээллийг  дараах PDF файлаас татаж авна уу.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/06/2018-BIT-Admission-Book-1.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар