Португал улсын Миниогийн их сургуулийн богино хугацааны солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС-ийн багш (teaching staff) болон захиргааны мэргэжилтнүүд (non-teaching staff) та бүхэн Эрасмус плас мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт өргөдлөө мэдүүлнэ үү.

Солилцооны хөтөлбөр Португал улсын Миниогийн их сургууль (Universidade do Minho) дээр явагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ажиллахтай холбоотой бүх зардлыг (олон улсын нислэгийн тийз болон амьжиргааны зардал) Европын Холбооноос санхүүжүүлнэ.

Багш, мэргэжилтэн та бүхэн хөтөлбөрийн талаарх мэдээллийг  https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM.aspx хуудсаар орж авна уу.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:  2018 оны 6 дугаар сарын 22 хүртэл цахимаар хүлээж авна.

Өргөдлийн зааварчилгааг https://goo.gl/H2HxdC

Өргөдлийн маягтыг https://goo.gl/WWphWY хуудаснаас авна уу.

Cолилцооны хөтөлбөр 5 хоног (+2 аялалын хоног) үргэлжлэх бөгөөд хөтөлбөрт тэнцсэн багш, ажилтан 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын хооронд солилцоонд хамрагдсан байна.

Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:

  1. Өргөдөл гаргагчийн шаардлагад тохирох эсэх
  2. Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх
  3. Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх
  4. Өргөдөл мэдүүлэх зааварчилгааг сайтар уншсан эсэх
  5. Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх
  6. Өргөдөлд мэргэжилтэн солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах

Асууж лавлах зүйлээр Гадаад харилцааны хэлтэс (Ш.Мэндбаяр)-тэй 317050 утсаар холбогдох болон int_rel@num.edu.mn  цахим хаягаар хандана уу.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар