Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 оюутанд тэтгэлэг олгодог.
Тэтгэлгийн хэмжээ: Нэг улиралд 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхитэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/06/APPLICATION-FORM-FOR-WUNI-WURTA-SCHOARSHIP.docx”]
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /оюутан байх үеийн амжилт байх/
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй”
- сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичлэг
Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу.
Enkhjargal@num.edu.mn ; 77307730-1511
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР