Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал болов

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэр бүхий 25 гишүүнээс ирүүлсэн ээлжит бус хуралдаан зарлах тухай 4 зүйл бүхий хүсэлтийг Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэж 100 хувь санал нэгтэйгээр дэмжих шийдвэр гаргалаа. Тэргүүлэгчдийн хурлаас Эрдмийн зөвлөлийн гишүүдийн санал болгосон асуудлыг МУИС-ийн Удирдах зөвлөлийн Ажлын хэсгийн тайлан болон холбогдох хууль эрхзүйн төрийн байгууллагын дүгнэлт гарсны дараа зохих журмын заалтын дагуу зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзэв.

Мөн хуралдааны асуудлыг нарийн тодорхой, үнэн бодитой, баримттай болгох зорилгоор МУИС-ийн Удирдах зөвлөлийн Ажлын хэсэгт Эрдмийн зөвлөлийн төлөөлөл болох Төрөлжсөн хорооны дарга, ХШУИС-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ, МТА-ны ажилтан П.Тулгаа нарыг оруулах санал хүргүүлэхээр тогтлоо.

Түүнчлэн үүсч буй нөхцөл байдал, асуудлын хүрээнд МУИС-ийн дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг Эрдмийн зөвлөлийн дэргэд байгуулав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар