2018 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Зүүн Азийн Слав Еврази судлалын олон улсын 9-р бага хурлыг Төв Зүүн Европ Судлалын Монголын Холбоо хариуцан ШУА-ийн ОУХХ-тэй хамтран анх удаа Монгол Улс, Улаанбаатар хотноо, МУИС-ийн Номын санд зохион байгуулах гэж байна.
Тус олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Мөн хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургуулийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, БНСУ-ын Чун Ань Их Сургуулийн Гадаад Судлалын Хүрээлэн ажиллаж байна.
Хурлын ерөнхий сэдэв нь “Даяршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо” бөгөөд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Украин, Молдав, Азербайжан, ХБНГУ, Польш, Финлянд, Швед, Бельги, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Монгол зэрэг 20 орчим орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно.
Зүүн Азийн Слав Еврази судлалын олон улсын хуралд Дэлхийн Төв Зүүн Европ судлалын Холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд оролцдог. Дэлхийн Холбооны Их хурал 5 жил тутамд нэг удаа хуралддаг бол Зүүн Азийн бага хурал жил бүр зохион байгуулагддаг. Түүнчлэн тус хуралд бүс нутгийн улс орнуудын эрдэмтэн судлаачдаас гадна Слав, еврази, орос судлалаар мэргэшсэн орон орны Судалгааны Төв, Хүрээлэн, Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцон илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл, туршлагаа солилцдог нэр хүндтэй индэр болон төлөвшсөн. Орос, еврази судлалыг сонирхдог хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/06/Program-EAC_30_June.pdf”]
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Европ судлалын тэнхим