Магистрант, докторантыг туслахаар ажиллуулах хүсэлт хүлээн авах тухай
МУИС-ийн захирлын 2016.09.09 өдрийн А/235 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам”-д заасны дагуу сургалт, судалгаа, захиргааны туслах авч ажиллуулах хүсэлтийг тэнхим, нэгжүүд 8 дугаар сарын 25-ны дотор ЗХНГ-т хүргүүлэх ёстой боловч одоогоор ирүүлсэн тэнхим, нэгж байхгүй байна.
Иймд сургалт, судалгаа, захиргааны туслах ажиллуулах хүсэлтэй тэнхим, лаборатори, судалгааны хүрээлэн, төв, номын сан, захиргааны алба, нэгжийн хүсэлт хүлээн авах хугацааг 9 сарын 10-ны өдөр хүртэл сунгаж байгаа тул хүсэлтээ ЗХНГ-т ирүүлнэ үү.
Ахисан түвшний сургуулийн бодлогын газар