МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ”-ЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Их Сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилээс “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг БСШУСЯ, ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн танилцуулга

Мэргэжил: Ажил мэргэжил судлал

Боловсролын зэрэг: Магистр

  • Суралцах хугацаа: 1.5-2 жил
  • Нийт багц цаг: 36


Элсэгчдэд тавигдах шаардлага:
МУИС-ийн магистрын хөтөлбөрийн элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх, голч оноо 2.5-аас доошгүй, бакалаврын түвшинд эзэмшсэн мэргэжил харгалзахгүй элсэх боломжтой. Элсэгчдийн боловсрол: Бакалавр

Салбар дундын хөтөлбөр: Улс төр судлалын тэнхим; Боловсрол, сэтгэл судлалын тэнхим; Социологи, нийгмийн ажлын тэнхим

Сургалтын хэлбэр: Өдрийн болон зайн сургалт

 “Ажил мэргэжлийн зөвлөх” нь дараах салбаруудад ажиллах болон судалгаа хийх боломжтой. Үүнд:

  • Төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн бүхий л салбар
  • Төрийн болон хувийн хэвшлийн боловсролын бүх шатны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд
  • Хүний нөөцийн менежмент, байгууллагын хүний нөөцийн хөгжил хариуцсан газар, хэлтэс болон бусад.

Зайн сургалтын онцлог:

  • Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа элсэгчдийг түлхүү хамруулах.
  • Суралцах 1.5-2 жилийн хугацаанд 5-6 удаа танхимын сургалтанд хамрагдаж, судалсан хичээлээр бие даалт, даалгавраа шалгуулж, шалгалт өгнө.
  • Зайн сургалтын материал тарааж өгнө.
  • Орон нутагт дадлага хийх, бие даан суралцах, цахимаар даалгавраа илгээх боломжтой.

Элсэлтийн бүртгэл:

Элсэлтийн бүртгэл зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар 2018.09.10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдана.

Хаяг, холбоо барих утас:

МУИС, ШУС, Нийгмийн ухааны салбар, Ажил мэргэжил судлал

Хичээлийн 2-р байр, 238 тоот, 75754400-2308, 88958436

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар