Японы Иватегийн Их Сургуулийн захирал болон төлөөлөгчид МУИС-д айлчиллаа

Share Button

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Япон Улсын Иватегийн Их Сургуулийн захирал Акира Ивабучи тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчиллаа. Уг уулзалтад Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ХШУИС-ийн дэд проф. А.Энхбаяр, дэд проф. Н.Пүрэвцогт, проф. Ж.Батхүү, ШУС-ийн проф. Б.Энхсаруул болон Иватегийн их сургуулиас проф. Конно Коуичи, проф. Кобаяши Коичиро, проф. Танака Такамицу, проф. Кимура Кэничи, дэд проф. Мацуяма Кацүцүгү болон гадаад харилцааны мэргэжилтэн Хуаюэ Цуи нар оролцов.

МУИС нь тус сургуультай 2017 оны 10-р сард оюутан солилцооны гэрээ байгуулсан бөгөөд уг уулзалтын үеэр 2 сургуулийн хамтран ажиллаж буй багш, профессоруудын хамтарсан судалгааг дэмжих, туршлага солилцох зорилгоор багш, оюутны урт болон богино хугацааны солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хоёр сургуулийн хамтын ажиллагааг удаан хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар