Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч, доктор Ж.Энхсайхан МУИС-ийн ОУХНУС-ийн номын санд ном хандивлалаа

Share Button

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч, доктор Ж.Энхсайхан нь МУИС-ийн ОУХНУС-ийн номын санд англи, монгол хэл дээрх олон улсын харилцааны мэргэжлийн үнэ цэнэ бүхий 350 номыг хувийн цуглуулгаасаа хандивлалаа.

Энэхүү үйл ажиллагаанд ОУХНУС-ийн захирал, доктор С.Баттулга, номын сангийн захирал, доктор Г.Цэрэн, төрсөн эгч Ж.Өлзийсайхан, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох болон бусад багш, оюутан, ажилтнууд оролцлоо.

Олон улсын харилцаа, олон улсын эрхзүйн чиглэлийн мэргэжлийн чухал хэрэгцээтэй номыг номын санд хандивласнаар оюутнууд, багш нарын сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар