МУИС-ийн Европ судлалын тэнхим “Монгол Улс дахь герман хэл сургалтын 50 жил -уламжлал, туршлага, хэтийн төлөв” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Хуралд Монгол, Герман, Япон, Хятад, Мальта зэрэг улсаас герман судлаачид оролцоно. Хурлыг Монгол Улс дахь герман хэл сургалтын 50 жилийн ойн хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулах тул сонирхсон эрдэмтэн судлаач Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Европ судлалын тэнхим