ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ХҮМҮҮНИЙ ЕРТӨНЦ Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Хурлын зорилго: ШУА-ийн Философийн хүрээлэнгээс монголын нэрт философич, нийгэм улстөрийн зүтгэлтэн, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” Ц.Балхаажавын 90 насны ойг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба хүмүүний ертөнц” гэсэн сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Философич Ц.Балхаажав бол Москвагийн Улсын Их Сургуульд философийн мэргэжлээр сурч төгссөн орчин цагийн монголын философийн анхны мэргэжилтнүүдийн нэг билээ. Түүний философийн олон талт хөдөлмөр, бүтээл туурвил, ялангуяа хүний тухай философийн судалгаа нь хүлээн зөвшөөрөгдөж, олонд танигдсан юм. Түүнчлэн нам, төрийн удирдах ажлыг олон жил эрхэлсэн ажил, амьдралын арвин туршлага, мэдлэгтэй хүн болно. Ийм бахархам намтар түүхтэй, философич эрдэмтний ойг тэмдэглэн философийн мэдлэг ухааныг түгээн дэлгэрүүлэх философич, эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажлыг сурталчлах, хүний оршихуйн мөн чанарыг тайлбарлан таниулахад эрдэм шинжилгээний хурлын зорилго оршино.
Хурлын зохион байгуулалт:
Хэзээ: Хурал 2018 оны 10 дугаар сарын 19
Хурлын үндсэн сэдэв: “Хүний тухай философи”
- Илтгэлийн тоонд хязгаар тавихгүй, ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэж хэвлүүлнэ.
- Хэлэлцүүлэгт орох илтгэлийг зохион байгуулах хороо сонгож шийднэ.
Илтгэлийн бүтэц
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа агуулсан байх;
- Илтгэлийг А4, Times New Roman 12 фондоор 5-10 хуудсанд багтаах;
- Ишлэлийг хуудас бүрийн доор дугаарлах;
- Илтгэгчийн овог нэр, ажлын газар, эрдмийн зэрэг, цол, холбоо барих утасны дугаар бичих;
Илтгэл хүлээн авах хугацаа: Хурлын өмнө илтгэлүүдийг эмхэтгэл болгон хэвлүүлэх тул илтгэлийн бүрэн эхийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл emiga12@yahoo.com хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 11-330847
ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН
ФИЛОСОФИЙН САЛБАР