“Дээд боловсрол” сэтгүүлийн 2 дах дугаарт нийтлэх өгүүлэл шалгаруулна

Share Button

“Дээд боловсрол” сэтгүүлийн  2 дах дугаарт нийтлэх   эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын тэргүүлэх чиг хандлага болон туршлага
  2. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,  эрх зүйн орчин;
  3. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага менежментийн өнөөгийн  байдал ба хөгжлийн асуудал;
  4. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  5. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  6. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  7. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  8. Дээд боловсролын чанар, үнэлгээ, дотоод, гадаад мониторинг;
  9. Сургалтын хөтөлбөрын боловсруулалт, хэрэгжүүлэлт, үнэлгээ;
  10. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  11. Оюутны төлөвшил хүмүүжил;
  12. Дээд боловсролын судалгаа
  13. Монгол улсын дээд боловсролын түүх
  14. Бусад

Сэтгүүлд ирүүлэх материал нь

1. Судалгааны өгүүлэл

2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.

Мөн сургалт, судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.

Материалыг  2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com  Утас: 96616500

Өгүүллийн ерөнхий шаардлага

Өгүүлэл нь тодорхой судалгаа, туршилтын үр дүнд үндэслэж, шинэ санаа, санал дэвшүүлсэн, хавсралтанд байгаа бүтэц, заавар, журамд нийцүүлж, үг үсгийн алдаагүй бичигпсэн байвал зохино.Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байна.  Бусдын бүтээлээс авсан эшлэл ба ашигласан материалыг APA загварыг баримтлан бичнэ (Хавсралт 1; 2; 3-аас үзнэ үү). Ашигласан материалд зөвхөн эшлэл авсан бүтээлийг бичнэ.

Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага

Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна.  Мөн гадаадын түнш судлаачидтай хамтран бичиж болно. Өгүүллийн нэрийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ.

Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц

Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулах болон хэвлэхтэй холбогдссон зардалд зориулж, нэг өгүүлэлд зохиогчоос 50000 төгрөгийг урьдчилан төлнө. Хэвлэхээр зөвшөөрч, шүүмжийн дагуу зохиогчоос хянан засварласан өгүүлэл  “Дээд боловсрол” сэтгүүлийн  2018 оны 2 дугаарт хэвлэгдэнэ. Данс: Голомт банк. ШУТИС-ийн (117-р) салбар. ДБСМН ТББ  1170003461, регистр 8095558

Хавсралт

Татах (DOCX, 37KB)

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ

ДЭЭД БОЛОВСРОЛ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар