Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистр, докторын оюутан байх
- Голч оноо бакалавр ≤ 2.8 , магистр ≤ 3,5, докторын оюутан ≤ 4 байх
- Англи, Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
- Суралцах Хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Англи хэл дээр тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг
- Англи хэл дээр Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
- Англи хэлний TOEFL iBT 79,IELTS6,5 эсвэл солонгос хэлний TOPIK 1-4 түвшний оноотой бол баталжийг хавсаргах / Байхгүй тохиолдолд 1 хичээлийн улирлаас дээш англи эсвэл солонгос хэлийг судалж зохих түвшинд хүрэх боломжтой /
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
- 6 сараас хэтрээгүй цээж зураг
Хамрагдах оюутны тоо: Бакалавр, магистр, докторын түвшин тус бүр 2 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр,зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 12- ны өдөр
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 15-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг Соганг Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Соганг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 30-ны дотор онлайн мэдүүлгийг бөглөнө.
“ SOGANG UNIVERSITY ” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу. Website: http:// wwwe.sogang.ac.kr
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС