Эрхэм хүндэт таныг МУИС-д айлчлан ирж буй Японы Кюүшүгийн Технологийн Институтийн Профессор, Дараа үеийн Эрчим Хүчний Электроникийн төвийн захирал Ичиро Омурагийн “Power Semiconductors and the applications for renewable equipment” сэдэвт нээлттэй лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн тус сургуулийн Магистрын оюутан Б.Баттүвшин “Жижиг PCB мэдрэгч ашиглан чадлын модулийн гүйдлийг хэмжих шинэ аргачлал” сэдвээр илтгэл тавина. Мөн МУИС төгсөөд Япон улсад очиж суралцсан туршлагаа хуваалцана. Лекц 2018 оны 9-р сарын 17-ны Даваа гараг, 13:30 цагаас МУИС-ийн Номын сангийн 203 тоотод болно. Та бүхэн өргөнөөр оролцоно уу. Холбоо барих утас: 80180382