МУИС, Японы ШИГА ИХ СУРГУУЛЬ–ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан болон магистр, докторантурт суралцдаг байх
- Голч оноо 3.2
- Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Тодорхойлох захиа англи хэл дээр 1 % байна. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай бланкан дээр байна.
- Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
- Англи хэлний болон япон хэлний онооны батламж
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
Хамрагдах оюутны тоо: Нийт 2 оюутан / ШИГА ИС нь нэр дэвшүүлэгчдээс шалгаруулна./
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх хугацаа: Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 11 дүгээр сарын 13–ны өдөр шаардлага хангасан оюутнуудаас нэр дэвшүүлж 2 оюутныг шалгаруулан ШИГА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт 11 дүгээр сарын 15-ны өдөр илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС