AKИТА ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН /AKITA INTERNATIONAL UNIVERSITY/ 2019 ОНЫ ХАВРЫН СЕМЕСТРИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.
МУИС, Японы АКИТА ИХ СУРГУУЛЬ–ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Суралцах хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан байна.
- Голч оноо 2,5 аас дээш
- Англи хэлний IELTS-6.0, TOEFL-Test: Ibt-71, PBT -530, TOEIC-Test 785 оноотой байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Тодорхойлох захиа англи хэл дээр 1 % байна. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай бланкан дээр байна.
- Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
- Англи хэлний онооны батламж
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
Хамрагдах оюутны тоо: Нийт 2 оюутан / АКИТА ОЛОН УЛСЫН ИХ Сургууль нь нэр дэвшүүлэгчдээс шалгаруулна./
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Амжиргааны зардлыг өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх хугацаа: Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 9 дүгээр сарын 28–ны өдөр шаардлага хангасан оюутнуудаас нэр дэвшүүлж 2 оюутныг шалгаруулан АКИТА ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан 11 дүгээр сарын 1-ний дотор онлайн бүртгэлийг хийнэ.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлийг дараах хаягаар орж танилцана уу. http://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС