“ОРЧУУЛГЫН шүүмж судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Орчуулгазүйн багаас зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурлын УДИРДАМЖ

 МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Орчуулгазүйн багаас зохион байгуулах “ОРЧУУЛГЫН шүүмж судлал” сэдэвт эрдэм шинжилгээний долдугаар бага хуралд эрдэмтэн багш, дуун хөрвүүлэгч, орчуулга судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11–р сарын 09-ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн байранд болно. /Өрөөг жич зарлана/

Хуралд оролцогчид илтгэлийн сэдвээ 2018 оны 10-р сарын 28-ны өдрөөс өмнө МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Орчуулгазүйн багт ирүүлэх бөгөөд хуралд тавих илтгэлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр бэлтгэж, 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн дотор доорх хаягаар хүргэнэ үү.

Илтгэлийн шаардлага:

  1. Илтгэл А4 цаасан дээр 5-8 нүүр байна. Үсгийн фонд Times New Roman, үсгийн хэмжээ нь сэдэв 14, илтгэгчийн нэр 12, товчлол 10, бичлэг 12, мөр хоорондын зай 1.5, догол мөр 1 tab байна.
  2. Хэвлэмэл илтгэл дараах бүтэцтэй байна.
  • Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
  • Ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга
  • 5-аас доошгүй түлхүүр үг
  • Үндсэн агуулга
  • Дүгнэлт
  • Ишлэл зүүлт, ашигласан номын жагсаалт
  • Резюме / Summary

Жич: Хурлын үеэр тавих илтгэлийг ppt хэлбэрээр бэлтгэнэ үү.

Анхааруулга:

  • Эрдэм шинжилгээний илтгэлээр тодорхой асуудал, санал дэвшүүлж, судалгаа явуулсан байна.
  • Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
  • Илтгэлээ заасан цагт багтаан хэлэлцүүлэхийг тооцож бэлтгэнэ үү.
  • Шаардлага хангасан илтгэлүүд Орчуулгазүй №7-д хэвлэгдэх тул зааврын дагуу эхээ бэлтгэх шаардлагатайг анхаарна уу.

МУИС, ШУС, ХУС, Орчуулгазүйн баг

Цахим шуудан: ghssorchuulgazui@yahoo.com

Утас: 95685748, 89905868

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар