МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны мэдээлэл, шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- “МУИС-ийн номын сангийн журам”- д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- МУИС-ийн Биеийн тамирын заалыг Спортын гавьяат багш, гавьяат дасгалжуулагч Ж.Гомбосүрэнгийн нэрэмжит болгох тухай
- Бусад асуудал
ГАРСАН ШИЙДВЭР:
- “МУИС-ийн номын сангийн журам”-д захиргааны гишүүдийн гаргасан саналыг тусган засвар хийж, захирлын тушаалаар баталгаажуулан, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтов.
- МУИС-ийн Биеийн тамирын заалыг Спортын гавьяат багш, гавьяат дасгалжуулагч Ж.Гомбосүрэнгийн нэрэмжит болгохыг 100% санал нэгтэй дэмжлээ.
- Бусад асуудлын хүрээнд: Багш нарын баяртай холбоотой болон цаг үеийн асуудлаар дэд захирал Баян.Очирхуяг, Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Г.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.