AOYAMA GAKUIN их сургуулийн 2019 оны хаврын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

AOYAMA GAKUIN  ИХ СУРГУУЛИЙН 2019 ОНЫ ХАВРЫН СЕМЕСТРИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ  ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.

МУИС, AOYAMA GAKUIN  ИХ СУРГУУЛЬ–ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу  2019  оны  хаврын  улирлын  оюутан  солилцооны  хөтөлбөрийг зарлаж  байна.

Суралцах хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл.

Шаардлага:

  1. МУИС-ийн  бакалаврын  2,3 дугаар түвшний  болон магистрын оюутан байна.
  2. Голч оноо  2,5 аас  дээш
  3. Англи хэлний IELTS-5,5 ;TOEFL iBT 68 эсвэл Япон хэлний JLPT N5  түвшний оноотой  байх эсвэл япон хэлийг 1-ээс дээш жил судалсан байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
  5. Суралцах төлөвлөгөөг бакалаврын оюутан англи болон япон хэл дээр А4 хэмжээтэй 1 хуудсанд багтээн бичих ба  магистрын оюутан заавал япон хэл дээр бичсэн байна.

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  • Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  • Тодорхойлох захиа англи хэл дээр 1 % байна.Тодорхойлолт гаргагч нь БС –ийн захирал/ тэнхимийн эрхлэгч байх ба албан  ёсны  хаягтай бланкан дээр байна.
  • Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
  • Англи хэлний онооны батламж
  • Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
  • 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
  • Банкны баталгаа

Хамрагдах оюутны тоо: Нийт 2 оюутан / Нэр дэвшигчдээс AGU шалгаруулалт хийнэ./

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна.  Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Амжиргааны зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  10 дугаар  сарын 26-ны  өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх хугацаа: Оюутан, төгсөгчийн хэлтэс  нь 2018 оны 10 дугаар сарын 30–ны өдөр шаардлага хангасан оюутнуудаас 2 оюутныг шалгаруулан AOYAMA GAKUIN  UNIVERSITY -гийн Оюутан  Солилцооны  Хөтөлбөрт 10 дугаар сарын 31 нд илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас  шаардсаны  дагуу  дахин  бүрдүүлэн  илгээхийг  анхаарна уу. Тэнцсэн  оюутан 11 дүгээр сарын 15-ны дотор онлайн бүртгэлийг хийнэ.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн  материалыг  МУИС-ийн  хичээлийн II байр  200, 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлийг дараах хаягаар орж танилцана уу.   http://web.iec.aoyama.ac.jp/foreigner/exchange/material

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар