Баруун Вашингтоны их сургуультай хамтарсан Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгийн сэтгэл зүйн судалгаа хийв

Share Button

Баруун Вашингтоны их сургуулийн Др. Дэвид Сэттлер, Др. Жэймс Грэхэм нар Жак Стрийтийн Монгол судлалын сангийн санхүүжилттэй Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгийн сэтгэл зүйн судалгааг МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн багш, оюутнуудтай хамтран 9 дүгээр сарын 5-23-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Судалгааг Баян Өлгий, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн малчин ард иргэдийг хамруулан зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь иргэдийн байгалийн гамшигт бэлэн байдлыг дээшлүүлэх, байгалийн гамшгийн дараах үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьж байна.

Энэ удаагийн ажил нь 2016 онд Жак Стрийтийн Монгол судлалын сангаас Монгол улсын эмэгтэйчүүдийн манлайллын талаар хийсэн судалгааны үргэлжлэл болж байгаа бөгөөд цаашид хамтарсан судалгаа, багш солилцоо зэрэг чиглэлээр Баруун Вашингтоны их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгаа юм.

Судалгааны үр дүнд монголын малчид, тэдний уламжлалт аж ахуй, амьдралын хэв маяг дэлхий дахины цаг өөрчлөлтийн нөлөөнд хэрхэн өртөж дасан зохицож байгаа тухай багш нарын хамтарсан өгүүлэл, бичил баримтат кино, харилцан айлчлал, илтгэл гарна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар