“Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхдугаар наадам”-ын Сагсан бөмбөгийн төрөлд МУИС-ийн багш, ажилтнууд алтан медаль хүртлээ

Share Button

“Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхдугаар наадам” Малайз улсын Пенанг хотод 2018 оны 9 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд болсон юм. Уг наадам спортын 22 төрлөөр, 65 улсын 6500 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас спортын 8 төрлөөр 150 гаруй тамирчид амжилттай оролцож эх орондоо ирлээ.

Сагсан бөмбөгийн +35 насны ангилалд МУИС-иас Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн төгсөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Эрдэнэчимэг нар амжилттай оролцож алтан медаль хүртэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар